top of page

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД УРИАЛЖ БАЙНА

“ЦАХИМ СОНГУУЛЬ”-Д НИЙТ ГИШҮҮДЭЭРЭЭ ОРОЛЦОЦГООЁ...

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД УРИАЛЖ БАЙНА. Танд 4 тоо ирнэ.., Танд онлайнаар холбогдоно..., Та 77331206 утсаар өгч болно. Та битгий бухимдаарай бүх зүйл сайн болно. Шинэ бүхэн эрсдэлтэйг ойлгоорой. Та санал өгснөөр “Таван эрс шинэчлэл”-ийн анхдагч болж, эхлэлийг тавилаа. Хэн нэгний “цахим сонгууль”-д оролцуулахгүй байх ятгалагт бүү авт. Тэд хүний эрхэнд халдаж байна. Хүний бодлоор бус, өөрийн бодол танд одоо л хэрэг болно...

ТАВАН ЭРС ШИНЭЧЛЭЛ! /улс төрийн хүрээний ойрын хугацааны үйл явдал/

1. “ЦАХИМ АРДЧИЛСАН НАМ” 2. “ЦАХИМ ДУНД ШАТНЫ НАМЫН БАЙГУУЛЛАГА” 3. “ЦАХИМ СОНГУУЛЬ” 4. “ЦАХИМ ГИШҮҮН” 5. “ЦАХИМЖСАН УЛС ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА”

Үүнээс ухарсан үйл хэрэг явуулах ардчилагчид байх учиргүй. 1990 онд Ардчилагчид өмчийг монголын нийт иргэдэд, малыг малчдад, газрыг иргэдэд, орон сууцыг оршин суугчдад, гадаад паспортыг түмэн олондоо” гэж уриалан дуудаж Ази тивийн түүхэнд анхдагч Ардчилсан улс орон болсон түүх тэртээ 30 жилийн өмнө цангинаж байсан даа.

Тэгвэл бид, цахим хувьсгалыг Ардчилсан нам эхлүүлж байна. Шинэ бүхнээс айх эрх байхгүй. Зугтах ч эрх байхгүй. Байгалийн болон цар тахал өвчний давагдашгүй хүчин зүйлийг даван туулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ үед байгууллагын дүрэм бус байгалийн хууль үйлчилж байна. Үүнийг сэтгэхгүй улс төрчид байх ёсгүй. Сонгинохайрханчууд аа! хуучнаар Октябрийн районы ардчилагчид аа! Та бид ямагт шинэчлэгчид байсан. Цахим Ардчилсан намын тэргүүн эгнээнд Та бид явна. Бусад дүүрэг, аймгийн Ардчилсан намын гишүүдийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Өнөөдрийн түүх, маргаашийн сургамж: Дэлхий нийтийг “Коронавирус” гэх аймшигт цар тахал өвчин тархаж, дэлхийн хүн амыг сэтгэл санааны хүнд байдалд оруулж, 100 гаруй сая хүн халдвар авч, 2 сая орчим хүн амь насаа алдсан тоо баримтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зарлаж байна. Цаашид ноцтой эрсдэл үүсэх магадлал өндөр байна. Сүүлийн үед “Ковид-19” цар тахал монгол нутагт огцом тархаж, өдөрт 200 гаруй, зарим үед 400 гаруй хүнд халдварлаж ноцтой байдал үүслээ. Эрсдэлийг давуу тал болгох нэг үндэслэл нь улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, баг, байгууллага, нэгжээрээ цахим сүлжээнд нэгдэх явдал юм. Тухайлбал, “цахим улс”, “цахим аймаг”, “цахим байгууллага” цахим улс төрийн хүчин, цахим Ардчилсан нам”, “цахим анхан ба дунд шатны намын байгууллага” болох зайлгүй шаардлага тулгарч байна. Түрүүлж сэтгэж, эрсдэл үүрэх нь та бидний хувь тавилан.

Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ? Бид ардчиллынхан хийхгүй бол хэн хийх вэ?

Улс орноороо нийгмээрээ цахим болно гэдэгт эргэлзэхгүй байна. Харин Ардчилсан нам улс төрийн бусад намуудыг манлайлж аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо анхан ба дунд шатны намын байгууллагуудыг цахим болгохын төлөө намын гишүүд, дэмжигчдийн оролцоог буй болгох цаг үе иржээ. “Цахим улс төрийн нам”, болох нь улс төрийн үйл ажиллагааг гишүүд, дэмжигчдэд шуурхай, цаг алдахгүй “шуурхай” явуулах нь тулгамдсан асуудал болоод байна. Үүнд цаг хугацаа, хүн хүч, зардал бага гаргаж, ялангуяа зүрх сэтгэл гаргавал маш богино хугацаанд өөрсдийн хүний нөөцийн боломж дээр тулгуурлан хийх боломжтой юм. Ардчилсан намын удирдлага анхан ба дунд ажилтнууд өрөө, байрнаасаа, гишүүд, дэмжигчид гэрээсээ үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой болж, улс төрийн үйл ажиллагааны далайц улам нэмэгдэнэ. Бичгийн цаас, бензин шатахуун, томилолт, урсгал болон ашиглалтын зардлууд хэмнэгдэж, аппаратын цахим архивжуулалт, гишүүд, дэмжигчдийн өөрсдийн цахим оролцоо чухал болно. Мөн улс төрийн үйл ажиллагааны төлөвлөлт, төлөвлөгөө, тайланд мониторинг /үнэлгээ, дүн шинжилгээ/ хийж, улс төрийн цахим үйл ажиллагааны чанар үлэмжид өөрчлөлт орно.

Сонгинохайрхан дүүргийн ардчилсан намын гишүүд анх удаа цахим дунд шатны болох уриалга гаргаж, цахим Сонгинохайрхан дүүргийн ардчилсан нам” болж, цахим пейж хуудас нээж ажилласан билээ. Цахимаар санал өгөхийг Ардчилсан намын нийт гишүүд, тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан бүх гишүүддээ уриалж байна. Ойрын ирээдүйд “цахим Монгол Улс” болох нь дамжиггүй.

Улс, аймаг нийслэл, дүүрэг, сум, хороо, анхан ба дунд шатны намын байгууллага, аравтын системээр цахим үйлчилгээнд шилжиж, “цахим Ардчилсан нам” болох саналыг дэвшүүлж байна. Иймд бэрхшээл, шалтаг, учир шалтгаан тоочилгүй яаралтай хэрэгжүүлж ажиллана гэдэгт найдаж байна. Ажлын хэсэг даруй байгуулж, төсөл хөтөлбөр боловсруулж, зарим улс орнуудын туршлагыг судалж ажиллана гэдэгт итгэж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЦАХИМ АРДЧИЛСАН НАМ


Comments


bottom of page