top of page

С.Эрдэнэ: Тэмцлийн дуу хоолой болж чаддагаараа бусдаас ялгардаг АН-ынхаа эмэгтэйчүүдээр бахархаж бай

АН өнөөдөр есөн дүүргийнхээ ээжүүд эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам бол Монголын төрд зонхилох үүрэг гүйцэтгэдэг үндэсний хэмжээний том нам. Энэ цаг хугацаанд ачааны хүндийг анхнаас нь үүрч, хөлийг нь дөрөөнд хүргэж, эрийн цээнд хүргэх гол хүч нь эмэгтэйчүүд юм. Та наргүйгээр АН-ын түүхийг, манай намын тэмцлийг төсөөлөхөд бэрх. Парламентын гишүүнээр гурван удаа ажилласан хүний хувьд хэлэхэд, АН-ын эмэгтэйчүүд тэмцлийн дуу хоолой болж чаддагаараа бусдаасаа ялгардаг хүчирхэг бүсгүйчүүд байдаг учраас та нараараа бахархдгаа илэрхийлж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлж байна. Удахгүй АН-ын даргаар боловсролтой чадвартай шинэ дарга сонгогдож, ирэх сонгуулийн ялалт манайд ирж, чадварлаг сайн Ерөнхийлөгч гараасай гэж ерөөе” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Ардчиллаа хамгаалах үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг маш их. Тиймээс эмэгтэйчүүд бид ардчиллаа хамгаалахын төлөө нэгдэж тэмцэх ёстойг уриаллаа.


Commentaires


bottom of page