top of page

Ардчилсан намын даргын цахим сонгууль 4 сарын 25-нд болох бөгөөд бүртгэл нь энэ сарын 19-нд болно

Ардчилсан намын Дотоод Сонгуулийн Хорооноос гаргасан 3-р тогтоолын дагуу Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны орон гарсан гишүүний нөхөн сонгууль, намын дунд шатны дарга нарын цахим сонгууль 2021 оны гуравдугаар сарын 17-нд болох юм.

Мөн Ардчилсан намын даргын цахим сонгууль дөрөвдүгээр сарын 25-нд болох бөгөөд бүртгэл нь энэ сарын 19-нд болно. Тиймээс цахим сонгууль явуулахтай холбоотойгоор АН-аас 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ардчилсан намын гишүүдэд цахимаар хэрхэн санал өгөх тухай сургалтыг Ардчилсан намаас онлайнаар зохион байгуулж байна.



Comments


bottom of page