top of page

“Ардчилсан нам” аппликейшн ажиллаж эхэллээ.

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын цахим сонгууль маргааш 10.00-20.00 цагт болно.

Сонгуульд оролцох АН-ын гишүүд энэхүү аппликейшныг татаж, Дотоод сонгуулийн хорооноос өгсөн тусгай кодоор нэвтэрч орж саналаа өгөх боломжтой.

Мөн Дотоод сонгуулийн хорооноос илгээсэн холбоосоор нэвтэрч саналаа өгч болно.

77331206 дугаар руу мөн холбогдож, автомат хариулагчийн заавраар гар утсандаа ирсэн тусгай кодоор бүртгүүлж саналаа өгөх боломжтой.



コメント


bottom of page