top of page

АН-ЫН ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРОО ХУРАЛДЛАА

Энэ хурлаар АН-ын Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны журмын “Дотоод сонгуулийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай” төсөл, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийг томилж, чөлөөлөх тухай асуудлуудыг хэлэлцэж Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжлээ.

Ардчилсан нам дотоод сонгуулиа цахимаар явуулах болсонтой холбоотой асуудлыг хэлэлцэх үеэр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Бат-Үүл “Монголд анх удаа Ардчилсан нам цахим сонгууль явуулах гэж байна. Энэ бол ардчиллын түүхэнд маш том дэвшил шүү. Би заавал нэг хуралд очиж сууж цаг алдахгүйгээр гар утастай л бол хаанаас ч саналаа өгөх боломжтой болж байна шүү дээ. Энэ бол маш том ололт. Тиймээс АН-ын Дотоод сонгуулийн хорооныхондоо баяр хүргэе” гэсэн юм.

Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлын тогтоолоор Дотоод сонгуулийн хорооноос чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн хоёр гишүүний хүлэтийг баталгаажуулж, оронд нь нэр дэвшсэн гишүүдийг томиллоо.









Comments


bottom of page