top of page

#АН-ын даргын #Цахим_сонгууль эхэллээ

Намын даргаа гишүүдээсээ сонгодог нэг л нам Монголд бий. Тэр нь Ардчилсан нам. Тиймээс Ардчилсан нам ковидын цар тахалтай байгаа энэ цаг үед Монголд анх удаа цахим сонгууль явуулахаар болсон. АН-ын даргыг сонгох сонгууль 2021 оны гуравдугаар сарын 28-нд болох бөгөөд нэр дэвшигчдийг батламжлах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нарын таван нэр дэвшигчид бүртгүүлж батламжаа авсанаар АН-ын даргын цахим сонгууль өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Нэр дэвшигчиддээ халуун баяр хүргэе.













Comentários


bottom of page