top of page

АН-ын даргын цахим сонгуульд өрсөлдөхөөр таван нэр дэвшигч бүртгүүллээ

Намын даргаа гишүүдээсээ сонгодог нэг л нам Монголд бий. Тэр нь Ардчилсан нам. Тиймээс Ардчилсан нам ковидын цар тахалтай байгаа энэ цаг үед Монголд анх удаа цахим сонгууль явуулахаар болсон юм. АН-ын даргыг сонгох сонгууль 2021 оны гуравдугаар сарын 28-нд болох тул нэр дэвшигчдийг өнөөдөр Дотоод сонгуулийн хороо бүртгэлээ. Ардчилсан намын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, АН-ын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, хуульч Ч.Өнөрбаяр нарын таван нэр дэвшигч Дотоод сонгуулийн хороонд материалаа өгснөөр бүртгэлийг оройн 20.00 цагт хаалаа.






Comentarios


bottom of page