top of page

АН-ын даргын цахим сонгуулийн санал хураалтын технологийн талаар танилцууллаа

АН-ын даргын цахим сонгуулийн санал хураалтын технологи, АН-ын гишүүд яаж санал өгөх зааврын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд өнөөдөр танилцууллаа.

Цахим сонгууль нууцлалын өндөр түвшинд явагдаж байгаа учраас гадны халдлагад өртөх боломжгүй. АН-ын гишүүд гурван сувгаар саналаа өгөх боломжтой. Тухайлбал, Дотоод сонгуулийн хорооноос мессэжээр илгээсэн холбоосоор дамжуулан вэб сайтаар нэвтэрч саналаа өгнө. Мөн 77331206 дугаар руу залгаж саналаа өгнө. Ардчилсан нам аппликейшнээр нэвтэрч санал өгөх боломжтойг танилцуулав. Цахим сонгуулийн санал хураалтын үеэр нэр дэвшигчид ажиглагчдаа оруулах боломжтойг мөн танилцуулав.






コメント


bottom of page