top of page

БАГАНУУР ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Б.САЙНЗАЯАГ ТОМИЛЛОО


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, аймаг, дүүргийн намыг хариуцлагажуулах зорилгоор өнөөдөр /2021.02.23/ Багануур дүүргийн Ардчилсан намын даргыг томиллоо.

Тодруулбал, Багануур дүүргийн Ардчилсан намын дарга Ч.Очирхүүг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс чөлөөлж, тус дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Баасанхүүгийн Сайнзаяаг томиллоо.

Монгол улсын хууль, Ардчилсан намын үзэл баримтлал, Үндсэн дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг Багануур дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сайнзаяад Ардчилсан намын дарга С.Эрдэнэ захилаа.

Цаашид бусад аймаг, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг шат дараалан томилох болно гэдгийг мөн энэ үеэр намын удирдлагууд мэдэгдсэн юм.

Comments


bottom of page