top of page

Хууль ёсны Ардчилсан намын 300 гаруй гишүүд цуглан, эсэргүүцлээ илэрхийллээ

Хууль ёсны Ардчилсан намын 300 гаруй гишүүд, удирдлагууд МАН, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Ардчилсан намын нэрийг барьж эрх мэдлийн төлөө өлсгөлөн зарлаж буй нэр бүхий гишүүдийн хууль бус тохиролцоо, ордны хуйвалдааныг илчилж, эсэргүүцлээ илэрхийлэн Ардчиллын өргөөний гадна өнөөдөр буюу 5 дугаар сарын 08-ны өдөр 11 цагт цуглаж мэдээлэл хийлээ.

Цуглааны үеэр хууль ёсны Ардчилсан намын дарга М.Тулгат “Монголын Ардчилалд аюул учирч байна. У.Хүрэлсүхийн ерөнхийлөгч болох санаархлын золиос нь ардчилсан нам байх ёсгүй.” хэмээгээд хэнээс ч юунаас ч хараат бусаар ажиллах ёстой газрууд нь хууль ёсоо дээдэлж ажлаа хийхийг сануулсан юм. Цар тахал, иргэд туйлдаж байхад ажлаа хийгээгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй УИХ-ын гишүүд эрх мэдлийн төлөө хөл хорионы үед хууль дүрмээ зөрчин өлсгөлөн зарлаж байхад ардчиллаа авч үлдэхийн төлөө, Ардчилсан намаа устгуулахгүй төлөө, хууль ёсоо дээдлэн дуу хоолойгоо хүргэж сануулах цуглаан хийлээ. Цаашид шаардлагатай гэж үзвэл Улаанбаатар хотоор, улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн хийх болно хэмээн цуглаанд оролцогч гишүүд илэрхийлж уриа лоозонгоо өргөж байсан юм.


Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл: Дарангуйлагчийн суудал нэг л байдаг. Тэр суудлын төлөө У.Хүрэлсүх чамайг хулхитна гэж одоогийн ерөнхийлөгчид олон удаа сануулсан. Ардчиллын төлөө зүрх сэтгэл, амь насаа өгч явсан олон мянган хүний бүтээсэн 30 жилийн ололтыг бүү завхруул. Эрх мэдэл өөрсдийн эрх ашгийн төлөө улайрсан хэсэг бүлэг нөхдөд Монголын Ардчиллын түүхийг баллуурдах эрх байхгүй. Өнөөдөр үй зайгүй явсан ах дүү хоёрын хэрүүл Монголын Ардчиллыг, Монгол улсыг самарч байна


Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ: Өнөөдрийн Ардчиллыг устгах, Ардчилсан намыг устгах улс төрийн үйл ажиллагаа эртнээс төлөвлөгөөтэйгөөр эхэлсэн. Өнгөрсөн 2018 онд У.Хүрэлсүхийн ЗГ огцрох үед Ардчилсан намын бүлгээс гурван гишүүнийг өнөөдрийн ерөнхийлөгч Х.Баттулга зориуд зохион байгуулалттайгаар урвуулж, эсрэг санал өгүүлэн АН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг унагаж байсан. Тэр үед У.Хүрэлсүхийн ЗГ-тай хариуцлагыг нь тооцож чадсан бол, Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчиллын үзэл санаа, үнэт зүйлээсээ, журмын нөхдөөсөө урваагүй бол өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэхгүй байсан.

Ардчилсан намын нэрийг зүүсэн 11 гишүүн хэний төлөө юуны төлөө өлсгөлөн зарлаж байгаа нэртэй хэвтэж байна. Өнөөдрийн ерөнхийлөгч Х.Баттулга, Ардчилсан намыг нулимж, орхиж гарч явсан, одоо Ардчилсан намаар улс төр хийж байгаа Н.Артанхуяг, Олон нам дамжиж сэлгэсэн Ганбаатар нарыг Ардчилсан намаас нэр дэвшүүлэх гэсэн бүлэглэл, МАН, Ж-АН гэж нэрийдсэн нөхдийн зорилгын төлөө сууж байна. Энэ асуудалд Ардчиллын дуу хоолой болсон гишүүд дэмжигчид хууртаж болохгүй. Бид ард түмнийхээ төлөө, Ардчиллын төлөө тууштай тэмцэх ёстой.


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Ардчилсан нам, Ардчиллыг устгахаар нэгдсэн хэсэг бүлэг нөхдөд хандаж хэлэхэд та нар чадахгүй шүү! амжихгүй шүү! Цэрэг үхдэг ч үзэл санаа үхдэггүй. Ардчиллын үзэл санаа хэзээ ч бөхөхгүй.


Comentarios


bottom of page