top of page

Нэр дэвшигч С.Эрдэнэ Баян-Өлгий аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа

МУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнийн орон нутгийн иргэд сонгогчидтойгоо хийх уулзалт эх орны зүрхэн тушаа Хэнтий аймгаас эхэлж байсан бол баруун аймгуудаар үргэлжилж өчигдөр Баян-Өлгий аймагт болж өнгөрлөө.

Тэрбээр эрх баригч нам вирусээр далайлган олон удаагийн үр дүнгүй хөл хорио тогтоож, иргэдийн эрх чөлөөг боомилж, баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгааг шүүмжилж байсан юм.

Мөн тэрээр “Монгол улсын эдийн засаг сэхээний тасагт байна.Тодруулбал улсын төсөв 7 их наяадын алдагдалтай, өргөн хэрэглээний барааны үнэ 2-3 дахин өссөн. Харин цалин тэтгэвэр нэмэгдсэнгүй. Ядуурал улам нэмэгдэж, иргэдийн амьжиргааны төвшин буурсаар байгааг та бид харж байна. Эрх баригч нам зөвхөн хэмжээлшгүй эрх мэдлийг гартаа авахын тулд л ажиллаж байгаагаас биш улс орны хөгжил, иргэдийнхээ төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй. Нэг намын дарангуйллаас нэг хүний дарангуйлал руу шилжихэд ойрхон болсон” гээд ардчиллаа авч үлдэхийн тулд зөв сонголт хийхийг уриаллаа.

Уриа лоозонгоо өргөн үндэсний өв соёлоо дэлгэн угтсан Баян-Өлгий аймгийн иргэд сонгогчид ирээдүй хойч үеийнхээ төлөө ардчилсан ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийлж бол аймгийн Засаг дарга Далелийн Бауыржан нэр дэвшигч С.Эрдэнэд хүндэт зочиндоо өргөн барьдаг Казак үндэсний дээл малгай бэлэглэн амжилт хүссэн юм.



Comments


bottom of page