top of page

Намын даргаар бүртгэлтэй С.Эрдэнийн нэрийг Ц.Туваан гэж сольсон шүүгч гэм буруутай нь тогтоогдов


Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч асан Х.Сонинбаярт ёс зүйн хариуцлага тооцох Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хурал өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр болж өнгөрлөсөн юм.


Тэрээр Ардчилсан намын тамганы маргааны урьдчилсан шатны шүүхийг хариуцаж хэлэлцэхдээ 2020 оны 12-р сарын 11-ны өдөр Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд намын даргаар бүртгэлтэй байсан С.Эрдэнийн нэрийг Ц.Туваан гэж сольсон хэрэгт гэм буруутай нь тогтоогдож гурван сарын цалингийн 20 хувиар торгох шийдвэр гарлаа.

Х.Сонинбаяр шүүгчийн энэхүү гэм буруутай үйлдэл нь өдийг хүртэл үүссэн шүүхийн үйл явц өрнөх, Ардчилсан нам хуваагдах, намын гишүүд дэмжигчид талцан маргалдах, улмаар УИХ-ын гишүүдийн таван өдрийн өлсгөлөн зарлах үндэслэл болсон юм. Ингэснээр Х.Сонинбаяраас АН, Ардчилсан намын мянга мянган гишүүдэд гэм хор учруулсан болон намын дарга асан С.Эрдэнийн нэр төр, алдар хүнд ажил хэрэгт учруулсан хохирлыг нэхэмжлэх боломж бүрдэж буй юм.

Дашрамд дуулгахад 2021 оны 5-р сарын 21-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр Ардчилсан намыг төлөөлөн Н.Алтанхуягийн гаргасан Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигчийг бүртгэсэн үндэслэл дээр СЕХ-г хариуцагчаар татсан нэхэмжлэлийн маргааныг хэлэлцэж Н.Алтанхуяг нь Ардчилсан намыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн хэргийг шийдвэрлэжээ.

Comentarios


bottom of page