top of page

"С.Эрдэнэ: АН-ын тамгыг дараагийн шинэ даргад хүндэтгэлтэйгээр гардуулж өгнө."



АН-ын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахыг ҮБХ дэмжлээ АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлаар өнөөдөр АН-ын Үндсэн дүрмийн 3,5,6-р бүлгийн тодорхой заалтуудад оруулж буй нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн дэмжлээ. Мөн АН-ын дарга С. Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал хүнд байна. Ковидоор далимдуулсан эрх баригчдын дураараа авирлалт, хуйвалдаан газар авлаа.


Тиймээс АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж, эв нэгдлээ хангах шаардлагатай байна. АН-ын даргын сунгаа болж, намын дараагийн дарга албан ёсоор сонгогдсон тохиолдолд АН-ын тамгыг дараагийн шинэ даргад хүндэтгэлтэйгээр гардуулж өгнө. Тэр болтол элдэв төөрөгдөл үүсгэлгүй намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг гишүүддээ уриалж байна. Улсын Дээд Шүүх болон УБЕГ-д нэг л АН бүртгэлтэй, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн намын даргаар Содномзундуйн Эрдэнэ миний бие ажиллаж байгааг хариуцлагатайгаар мэдэгдье” гэв. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус цахим хурлаар АН-ын дотоод сонгуулийн хороо болон Үндсэн дүрмийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.











Comentarios


bottom of page