top of page

202З оны төсвийг зургаан жилийн өмнөх төсөвтэй харьцуулбал гурав дахин нэмэгдсэн

Ардчилсан намын ҮБХ-ны дэд дарга Д.ЭРДЭНЭСУВД "Хуучин гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу болсон. 19 их наяд 50 тэрбумын төгрөгийн орлоготой, 20 их наяд 475 тэрбум төгрөгийн зарлагатай төсөв батлагдлаа" АН-ын зүгээс Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд удаа дараа шаардлага тавьж байсан. Сүүлийн зургаан жилийн хугацаанд байнгын алдагдалтай төсөв баталж байна. 202З оны төсвийг зургаан жилийн өмнөх төсөвтэй харьцуулбал гурав дахин нэмэгдсэн. Гэвч Монголын ард түмний амьдрал гурав дахин сайжирсан уу гэвэл үгүй харин хоёр дахин уналаа. Хуучин гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо хоёр хүний нэг нь ядуу болсон. 19 их наяд 50 тэрбумын төгрөгийн орлоготой, 20 их наяд 475 тэрбум төгрөгийн зарлагатай төсөв батлагдлаа. Үүний алдагдал нь 1.4 их наяд төгрөг болж байна. 2023 он ард иргэдийн хувьд хүнд жил байх болно. АН 2023 оны улсын төсвийн боловсруулалт, ажиглалт, үйл ажиллагааны талд эрх баригчидтай ойлголцох, иргэдийн санал бодлыг тусгаж мэргэжлийн судлаач нартай хамтарч байр сууриа илэрхийлж ирсэн. Монгол Улсын 2023 оны улсын төсвийн төсөл үнэхээр шаардлага хангахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд буюу 2023 оны төсөвт хориг тавих саналыг бидний зүгээс тавьж байна. Энэхүү төсвийг дахин хэлэлцэж, ард иргэдийн амьдралд нийцүүлж өгнө үү"

Ардчилсан нам







Comments


bottom of page